YOU & ME. SINCE 2016.
Аялал бүрийн ард
халамжтай баг.
YouMe Travel нь Хятад руу чиглэсэн олон улсын аялал, мөн Монгол орны байгаль, түүхийг таниулах дотоод аяллын хөтөлбөрүүдийг мэргэжлийн багийн хамт зохион байгуулдаг.

БИДНИЙ ЗОРИЛГО
Аялал бүрийг
санаанд үлдэх
түүх болгох.
Бид Монгол болон Хятадын хооронд жил бүр олон зуун аялагчийг хөтлөн, виз, тээвэр, буудал, хөтөчийн үйлчилгээг нэг дороос шийддэг цогц платформ юм.
Бүлгийн болон гэр бүлийн аялал, хосын тусгай хөтөлбөр хүртэл — бид тухайн аялагчийн хэрэгцээнд яг тохирсон маршрут санал болгодог.
Аяллуудтай танилцахWHY YOU & ME
Таныг тайван
аялуулах шалтгаан.
Мэргэшсэн маршрут
Жил бүр шинэчлэгддэг, бодит туршлагаар соригдсон Хятад болон дотоодын чиглэлүүд.
Найдвартай зохион байгуулалт
Виз, онгоцны тийз, зочид буудал, хөтөчийн үйлчилгээ хүртэл бүгдийг бид нэг дороос хариуцна.
24/7 дэмжлэг
Аяллын өмнө болон явцад тань хариу өгөхөд бэлэн зохицуулагч баг.
Танд тохирсон хөтөлбөр
Гэр бүл, найз нөхөд, хосын аялал бүрт тохирсон уян хатан, дэлгэрэнгүй багц.
Хятадын чиглэлүүд
Эрээн, Хөх хот, Бээжин, Бэйдайхө, Датун, Жинин, Ордос, Утай.
Монголын аяллууд
Тэрэлж, Хэнтий, Говь, Төв Монгол. Монгол хэлтэй, туршлагатай хөтөч болон виз, тээврийн дэмжлэг.

