GOLDEN FOODS / LIFESTYLE GROUP

Нэг зорилго, олон брэнд.

Golden Foods Group

Компанийн танилцуулга

Алтан Хүнс Трейд ХХК нь 2007 онд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа анх эхлүүлж, 2018 онд “You&Me Mart” үндэсний сүлжээ дэлгүүрийнхээ суурийг тавьсан. Өдгөө бид 4 салбар дэлгүүртэй болж, үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж байна.

2024 онд бид аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа тэлж, “YouMe Travel” аяллын компанийг байгуулснаар харилцагчдадаа илүү өргөн хүрээний үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Энэ хугацаанд Хятадын 10 гаруй хот болон Тайланд, Индонез, Вьетнам, Турк, Япон, Солонгос зэрэг улс руу нийт 3,000 гаруй аялагчийг амжилттай аялуулаад байна.

Бид олон мянган харилцагчийнхаа итгэлийг хүлээж, тэдний хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг эрхэмлэн тасралтгүй хөгжиж ирлээ.

Бидний эрхэм зорилго бол сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн, хүн чанартай үйлчилгээ хүргэх, мөн Монголын соёл, байгалийн гайхамшгийг дэлхийд таниулах аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх юм.

Цаашид бид олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, хэрэглэгч төвтэй компани болж, харилцагч, түншүүдийнхээ итгэлийг улам бэхжүүлэхийг зорьж байна.

Таны итгэл, дэмжлэгт талархал илэрхийлье.

Хамт аялах уу?